Гаалийн хяналтын бүсээр дахин их хэмжээний үнэт эдлэлийг хяналтгүй нэвтрүүлжээ

Хууль бусаар их хэмжээний үнэт эдлэлийг Гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн этгээдийг илрүүлжээ. 2022 оны наймдугаар сарын 1-нд Монгол Улсын нэр бүхий иргэд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн хяналтын бүсээр их хэмжээний буюу нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий алт, үнэт эдлэлийг хууль бусаар нэвтрүүлж байсан хэрэг бүртгэгдсэн.

Мөн өнгөрсөн Баасан гарагт буюу наймдугаар сарын 5-нд Монгол Улсын иргэн А нь “Истанбул-Улаанбаатар”-ын нислэгээр 1.6 кг алт, монет, мөнгөн эдлэлүүдийг гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн хэрэг гарчээ.

Дээрх хэргийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн иргэн А болон Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn