Ингэснээр аль нэг дүүргийн харъяалалтай хэдий ч өөр дүүрэгт байр түрээсэлдэг бол заавал харъяа дүүргийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ хамруулах шаардлагатай болж байна. Энэ нь бага насны хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүд шаардлагатай тохиолдолд нэмэлтээр байрны ордер шалгах эрхтэй. Учир нь эцэг эхчүүд хуурамч бичиг баримт бүрдүүлж ирэх тохиолдол нэлээдгүй гардаг гэнэ.
Томоохон зах худалдааны төв орчмын сургууль цэцэрлэгүүдэд ийм явдал элбэг тохиолддог. Хүүхдээ ажлынхаа ойр орчмын сургууль, цэцэрлэгт өгөхийг олон хүн хичээдэг.
Тэгвэл уг шийдвэр хэрэгжсэнээр түгжрэл буурч, цэцэрлэг сургууль ачааллаа дийлэхгүй байх, нэг ангид нэмэлтээр хүүхэд авснаас болж сургалтын чанар муудах зэрэг асуудал багасна гэж салбарын яам үзэж байна.