
Тайландын зүүн хэсгийн Чонбури мужид нэгэн шөнийн цэнгээний газарт гал гарчээ. Үүний улмаас 13 хүн амиа алдаж, 35 хүн шархадсан гэж Ройтерс агентлаг цагдаагийн мэдээллээс иш татан мэдээллээ.
Саттахип дүүрэгт байрлах “Маунтин” шөнийн цэнгээний газарт гал гарсан байна. Урьдчилсан мэдээллээр амиа алдсан хүмүүс бүгд Тайландын иргэд аж. Гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна.
2012 онд Тайландын Патонг хотын эрэг дээрх амралтын газрын бааранд гал гарч байжээ. 10 гаруй хүн түлэгдэж, дөрөв нь нас барсан. Хохирогчдын ихэнх нь гадаадын иргэд байжээ. Дараа нь галын шалтгаан нь аадар бороо орж цахилгаан цахиснаас трансформатор шатаж, борооны ус орж гал гарсан гэж мэдээлжээ