Сэлэнгэ нутгийнхан Б.Орхонбаяр арсландаа 500 толгой хонь, “Ланд – 300”, 3 өрөө байр бэлэглэлээ

Монгол Улсын залуу арслан Б.Орхонбаярын цолны мялаалга өнөөдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болж байна. 24 настай түүний хувьд Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор долоо, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм, даян аварга Н.Батсууриар ес даван үзүүрлэж “Монгол улсын арслан” цол хүртсэн билээ. Тэгвэл түүний цолыг мялааж, Сэлэнгэ нутгийн зон олон бэлэг барилаа.

Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэдээс 500 толгой хонь, “Ланд Круйзер – 300” автомашиныг, “Өсөх зоос” компанийн эзэн Ч.Чинбат “Саруул шилтгээн” хотхонд гурван өрөө байр тус тус бэлэглэлээ. Мөн Сэлэнгэ нутагт төрсөн бөхчүүд Б.Орхонбаяр арсланд хүндэтгэл үзүүлжээ.

Харин энэ жилийн түрүү бөх, улсын аварга цол хүртсэн О.Хангайд “Таван богд” ХХК-иас “Ланд Круйзер-300” автомашиныг бэлэглэжээ. Мөн “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-иас уламжлал ёсоор “HIACE” автомашиныг бэлэглэсэн билээ. Түрүү бөхийн нэрэмжит энэхүү “HIACE” автомашинаа О.Хангай аварга Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бэлэглэсэн. Үүнээс гадна “Моннис” групп шинэхэн аваргад “Nissan Patrol Y62” автомашин бэлэглэхээр шийдвэрлэсэн гэнэ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn