Ховдод “Сэлэнгэ-2022” цэргийн сургуулилалт эхэлжээ

2022-08-05
Монгол ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ-2022” цэргийн сургуулилалтын нээлтийн ёслолын ажиллагаа Ховд аймагт болсон талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, ёслолын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал ЧЯ.Цогтжаргал, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Д.Дугаррагчаа, Агаарын цэргийн командлагч, хурандаа Т.Ганбат, Батлан хамгаалах яамны Удирдах газрын дарга, хурандаа Эрхэмбаяр, ОХУ-ын Агаарын цэрэг, Дорнод цэргийн тойргийн агаараас эсэргүүцэн хамгаалах армийн орлогч командлагч, хошууч генерал Владимир Куликов болон бусад албаны төлөөлөгчид оролцсон байна.

Орос, Монголын хамтарсан цэргийн сургуулилалт эхлэхээс өмнө хоёр талын армийн мотобуудлагын хэгсүүд “Ховд” полигонд марш зохион байгуулжээ. “Сэлэнгэ-2022” сургуулилалтын үеэр хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг уул, цөлөрхөг болон хотын нөхцөлд устгах хамтарсан ажиллагаанд бэлтгэх дадлага сургуулилалт хийх аж. Энэ сургуулилалтад 1,2 мянган цэргийн алба хаагч, 300 орчим цэргийн техник оролцоно гэж ОХУ-ын БХЯ-ны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ