С.Эрдэнэ: Бөх хүн унана гэж барилддаггүйн адил ялна гэдэгтээ итгэлтэй байна

2021-05-06

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Эрдэнэ мэдээлэл хийж байна.

Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ ” УДШ-ээс ирүүлсэн хууль зүйн лавлагаан дээр үндэслээд эрх зүйн чадамжтай тал дээр нь СЕХ шийдвэрээ гаргасан.

Одоогийн болж байгаа үйл явдлыг МАН-ын захиалгаж жүжиг гэж байна. Намайг яагаад МАН-тай холбож наах гээд байгааг ойлгохгүй байна. Харин ч МАН болон манай Ерөнхийлөгчийн хамтарсан захиалгын бай би болсон. Над руу ямар их гүтгэлэг хийснийг бүгд харсан. С.Эрдэнээ гэдэг хүн шиг муу хүн байхгүй болтол намайг муулсан.

Үүний хариуд би нэг ч сэтгүүлч, нэг ч хүнийг шүүхэд өгөөгүй.

Би анхнаасаа үгээ хэлэх эрх чөлөөний төлөө 30 жилийн турш тэмцэж ирсэн” гэсэн юм.

Мөн тэрбээр -Ялна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад “Бөх хүн унана гэж барилддаггүй. Би дарангуйллын эсрэг явж байгаа. АН-ын олон мянган гишүүдийн итгэл, сонголтыг авч чадна гэдгээ итгэж байгаа учраас дэвшиж байгаа” хэмээн хариулав.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Өөрийг чинь хүмүүс дэмжихгүй гээд хүмүүс бөөн бухимдалтай байхад наад өөрийнхөө тэнэг амбицийг дараад болих хэрэгтэй шдээ. МАН тай хөнгөн хоол өгнө гээд тохиролцсон гэж хүн бүхэнд харагдаад байхад . Зүгээр зайлаад өгөөч

  • Бахь мэлхий насаараа улс төрд явсан болохоор хэдэн үг эвлүүлээд сонгогчидод тааламжтай үг ярьж чадна, гэхдээ хүмүүс чамайг дэндүү  сайн мэднэ. гол нь чамд яагаад дургүй гэвэл чи нэгд маш шуналтай хүн ичих булчирхайгүй, 2 рт эрх мэдэл албан тушаалд энхбаяр та 2.эхнэр ээ ломбартанд тавихаас буцахгүй тэр чанарыг мэддэг учраас  ийм дургүй байгаам., ер нь төрд огт ойртуулж болохгүй гөсөр л дөө.

  • Бид төрийн жолоо атгуулчихаад юу бодож бүтэн нойртой хонохов. Нэг өглөө сэрэхэд улсаа тоноод алга болж магад. Ийм дампуу сонгууль явуулж улсын мөнгө үрэх хэрэггүй дээ. Чиний эзэн чинь гарна шүү дээ.

  • Чи Хүүкэд тахимаа өгөх гэж намаа баасанд хольж хэдэн залуугаар туг тахиж байгаа биз дээ. Цалин ч өндөр биз. Ийм айхтар хонзон байх юм аа

Холбоотой мэдээ