Зуны амралтыг нааш нь татаж, ирэх намар хичээлийг наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ

2021-05-06
Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа.
  • 1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.05.07-ны өдөр хичээллүүлээд амраах бол
  • 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний баасан гарагт хичээллээд амрах юм.
Есдүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой. Харин 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалтыг өнгөрсөн жилийн нэгэн адилаар цуцалж байна. Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх юм. Дүн гаргах аргачлалыг сургууль, багш нарт хүргэж байна.Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг ирэх 7 хоногт бид зарлана.
Эрт амарч байгаа учир намар наймдугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулна.
Амралтын хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, сэтгэл санааг сэргээх зэргээр анхаарал хандуулахыг хүсье.
Эх сурвалж:БШУЯ
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 6 настныг 2021.09 сард сургуульд оруулмааргүй байна. 2 жил цэцэрлэгт явсангүй, 1-р ангийн хүүхдүүдийг багш нар сургалтын хөтөлбөрөөрөө явдаггүй  . Үсэг үзэх болоогүй бхад шахаад 11 сард дуусгадаг. Багш нар чинь хуучин арга барилаасаа салахгүй байна. Хүүхдийг маш олон хичээлээр дээр нь маш их гэрийн даалгавараар дардаг аа болимоор бна. 

  • Ert amarj bgaa bol 8-15ndaa l oruul.. yaasan chi amrah durtai humuus bdiin manaihan! Jil shahuu yu ch suraagui shahuu bj untaj idej amrahaa l bodohiin. Bitgii huuhduudiig uursud shigee bolgohod n demjleg ugood bai

  • Намар эрт эхлэх нь зөв ш дээ.  Дархлаажуулалтын үр дүнгээ үзчихсэн, корона ч намдчихсан, багш , сурагч, эцэг эх амарчихсанБолж байна. Үүнээс өөрөөр яаж шийдэх юм бэ? Хамгийн зөв гарц, зөв шийдвэр.

  • Эсэргүүцэж бна. Урин дулаан цагт 15 хоног ч гэсэн хүүхдүүдээ агаар салхинд байлгамаар бна . Тэртээ тэргүй бөгчим орчинд өдөрт 4-6 цаг тогтмол суудаг. Өвөлжин хаваржин гэрт хоригдсон хүүхдүүд эхнээсээ хүчилтөрөгчийн дутагдалд орж бна. 9 сарын 1 ндээ оруулсан нь дээр шүү дэ !!!!!!!!!!!! Ядаж ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө эцэг эхчүүдээс санал асуулга авч баймаар юмаа.

  • 9 сардаа ордогоороо орсон нь дээрээ 8 сард хүн бүхэн амарсан аялсан сүү айраг цагааны цагаар хүүхдүүд ч гэсэн эрүүл мэндээ чийрэгжүүлэх ийм л цаг даа

  • Maash zuv shiidver gargalaa . Said maani ih setgeltei uhaantai hun bna daa. bas bolovsroltoi . ene chigeeree l baigaarai daa . Bas Hurelsuh shigee  zamiin dundaas ner tur olonguutaa jinhene nuuree uzuuleed eunen erh ashgaa huuguud guichih vee .

  • Олон багш удирдлагууд сонгууль, ЭЕШалгалт авахад оролцоод наадмын өмнө амраад 8 сарын 1 нд ажилдаа орох нь.  Хүүхдүүд ид нарны энерги,  D витамин цуглуулдаг үедээ 8 сарын 10 наас өмнө хот руу орох нь дээ. Халуун бүгчим танхимд олуулаа хичээллэх хүнд дээ. Яалтай билээ

  • Шийдвэрээ огцом гаргаж байна. Ядаж 10 хоногийн өмнө гаргамаар байна. Монгол улсын ямар ч боловсрол худлаа юм чинь 9.01-нд орсон нь дээр дээ. Нэг их хоцроод хохироод байгаа зүйл байхгүй нөхөөд сурчихаж болох байх оо.

  • Эрт эхлэх маш буруу. Ямар ч хүүхдийн хувьд   угаас хичээлийн жилийн явцад залхах ядрах идэвх буурах үзэгдэл зайлшгүй  гардаг. Эрт эхлэхээр эрт л ядарч идэвх буурч эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр хуучнаараа явах ёстой. Халуун зунаар 40 тавиар 1ангид цуглуулж халдвар тараах гээгүй баймаар. Жил гаран гэрт хоригдрж дэлгэц ширтсэн хүүхдүүд хөл гараа тэнийлгэж агаар салхи амьсгалах ньдээр.  8 сард гэдэсний халдварт өвчин  шар өвчин манайд хамгийн их гардгийг ч санахнаа

  • Л.ЭНХ.АМГАЛАН САЙДАА: 2021 .2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛДСУРАХ БИЧИГ.МАТЕМАТИК.МОНГОЛ ХЭЛНИЙХЭЭ  НОМЫН АЛДААГ САЙН ХЯНАЖ АЛДААГҮЙ СУРАХ БИЧГИЙН НОМТОЙ  ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛДЭЭ СУРМААР БАЙНА

  • Zunii 3 saraa buten amraaval yaj bn! 9 sar buten chiigtei baishind ene huuhduud computeriin umnu 4-5 tsagaar suuj hicheellesen!!! hudulguunii dutagdal huchilturugchiin dutagdald mash olon huuhduud urtsun bga!!! 9-1 s l orvol zugeer bn! ugasa hicheel orood huuhduud mash ih achaalal dahiad l avna!!!

  • 9 сарын 1ндээ орсон нь дээр ш дээ. Хүүхдүүд намрын сайхан цагт 15 хоног ч гэсэн нар салхинд амарч л бна биз. Юмыг яагаад ингэж завхруулах гээд бдаг бна аа. Одоо 6.1хүртэл ороход болохгүй юм алга. Ерөнхийлөгчийн сонгууль боддогоороо болоод л дуусна. 

    • Хичээл ордог цагтаа орсон нь дээр шүү. Зүгээр явагдаж байгаа сургалтын үйл ажиллагааг гэнэт зогсоох шаардлагагүй байв. Зогсоосон ч 2 долоо хоногийн хичээлийг намартаа агуулгаар нь гүйцээгээд орж болно. Намрын ид сайхан цагаар агаарт зусландаа хүүхдүүд байг л дээ. 15/VIII гэхээр хичээлийн бэлтгэл хийнэ гээд л 1/VIII нээс бужигнаад олигтой ч амарсан юмгүй жинхэнэ эрх нь зөрчигдөх гээд байгааг бодолцож 1/IX нд  оруулах нь зүйтэй.

      • 08.15-нд орох 09р сардаа орох бараг чанарын ялгаа алга гэж бодож бна. 6 настангууд 9р сардаа орсон дээр.22он хүртэл цэцэрлэг сургуульгүй яах юм болж бнаа

      • Ёстой, ёстой одоо сар яваад л дуусах юмыг гэнэт зогсоохын шаардлага нь юу байв. Ач холбогдлыг нь сайн олж харахгүй л байна. Хүүхдүүдийн хичээл ном гэдэг гэв гэнэт улс төрийн шийдвэр гаргахтай адилгүй л баймаарсан. 

  • Энэ жил 1-11р ангийн хүүхдүүдэдээ 2020-2021 оны хичээлийн параграммаа дахин зааж Энэ жил сургуульд орох 6 настай хүүхдүүдээ 2022 онд оруулвал хүүхдүүдийн сурлагын хоцрогдол бүрэн арилах боломжтой юм Хожим нь Эрдэм оюуныхаа хүчээр эдийн засгаа нөхөн сайжруулах ба

  • Сурагчид цахим теле гээр хичээл үзэх нь үр дүнгүй санагдлаа хоцрогдол маш их байна  зохих арга хэмжээ танхимаар орох асуудлаа зөв тогтоож ажилмаар бн

  • Намар яг хөдөөний хүмүүсийн хадлан өвсөө базаах үеэр хичээл орох юм бна даа хөдөөний хүмүүс хэцүүдэх нь дээ ирэх жил хэцүүхэн өвөл болвол малчид аюул болох нээ 

  • Ер нь бол цаашид ЕБС хоёрхон улиралтай бол. 8-р сарын 15наас 11р сарын 15.2-р улирөл 2-р сарын 15 наас 6-р сарын 15,Өвлийн хүйтэнд амраа их эдийн засгийн хэмнэлттэй

Холбоотой мэдээ