СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аавыгаа хөдөөлүүлэхээр явсан хойно хулгайч гэрийг нь ачаад явсан хэрэг гарчээ

БЗД-ийн 22 дугаар хороонд эзэнгүй хойгуур хулгайч гэрийг нь ачаад явсан хэрэг гарчээ.

Иргэн Н-ийн аав нас барж, Увс аймаг руу хөдөөлүүлэхээр явсан хойно хулгайч гэрийг нь ачаад явжээ. Долдугаар сарын 29-нд гэрээсээ гарч, улмаар өчигдөр орой 23:00 цагийн үед ирэхэд нь тавилгыг нь үлдээгээд гэрийг нь ачаад явсан байжээ. Хөршүүдийн хэлснээр 2-3 хоногийн өмнө гэр нь байхгүй болсон байсан гэв.

Хашааны хаалгаа уяагаар уяж тогтоосон байсныг мулталж орсон гэж иргэн тайлбарлав.

Тухайн иргэний хувьд Цагдаагийн байгууллагад мэдээлсэн бөгөөд цагдаагийн алба хаагч нар газар дээр нь ирж шалгалт хийж, мэдүүлэг авсан байна.

Эх сурвалж: Zarig.mn

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn