Нэгнийгээ бүлэглэн зодсон хүүхдүүдэд Зөрчлийн хуулиар торгох шийтгэл ногдуулжээ

2022-08-04

Ахлах ангийн хөвгүүд бүлэглэн нэгнээ зодсон бичлэгийн өнгөрөгч зургадугаар сард цахим орчинд цацагдсан.  Тус хэргийг нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилж хохирогч хүүхдэд шинжилгээ хийнэ гэж мэдээлж байсан юм.

16 настай Б, Г нар найз охинд нь мессеж бичсэн гэх шалтгааны улмаас 16 настай М-г бүлэглэн зодож танхайрсан гэж мэдүүлсэн байдаг.

Тэгвэл “зодуулсан хүүхдэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт гарсан тул уг хэргийг Зөрчлийн хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ