
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш онцлохдоо “Энэ оны эхний улиралд эрчим хүчний томоохон компаниудын нийт ашиг орлого 100 тэрбум ам долларт ойртсон . Иймээс улс орнуудын засгийн газрууд энэхүү хэт их ашиг орлогоос татвар хурааж, энэ хөрөнгө мөнгөөрөө эмзэг бүлгийг дэмжин энэ цаг хугацааг туулан өнгөрүүлэхийг хүсэж байна” гэж мэдэгдлээ.
Сүүлийн нийтэлсэн тайланд эрчим хүчний асуудалд гол анхаарлаа хандлуулж, улс орнуудын засгийн газрууд эрчим хүчний шийдлүүдийг санхүүжүүлэх хамгийн үр ашигтай арга хэмжээ авахыг санал болгожээ. Тодруулбал, олон нийтээс санхүүжүүлсэн бэлэн мөнгө, татварын хөнгөлөлт зэрэг бодлогоор улс орнуудын эмзэг бүлгийг хамгаалан, мөн нефть, байгалийн хийн томоохон компаниудын олсон хэт их ашгаас татвар хураахыг ч зөвлөжээ.