
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд хийх айлчлалынхаа хүрээнд өнөөдөр ерөнхийлөгч Цай Инвэнтэй уулзлаа.
Нэнси Пелосиг хүлээн авч уулзах үеэрээ Ерөнхийлөгч Цай Инвэнь АНУ-Тайванийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв. Улмаар Тайваньд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж түүнийг тус улсын хүндэтгэлийн дээд одонгоор шагнажээ.
Шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ тэрээр Пелосиг “Тайванийн ард түмний агуу найз” хэмээн нэрлээд түүний айлчлалыг өндрөөр үнэлж буйгаа хэлсэн юм.