ХӨСҮТ: Хүүхдийг хоёр тун вакцинд хамруулснаар халдвар, хүндрэлээс 90 хувь хамгаална

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв болон Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүүхдийн вакцины талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгаль:

Коронавируст халдварын батлагдсан нийт тохиолдлын 22.7 хувийг 0-18 насны хүүхдүүд, 5-11 насны хүүхдүүд 40 хувийг эзэлж байна. Хоёр тунг нэг сарын зайтай хийнэ. Вакцинд бүрэн итгэлтэй байна, энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон.  Хүүхдийг хоёр тун вакцинд хамруулснаар халдвар, хүндрэлээс 90 хувь хамгаална.

Улсын хэмжээнд 569 цэгт хүүхдийн дархлаажуулалтыг хийж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn