Энэхүү наадмаар 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, уралдаан тэмцээн, орон нутгийн онцлогийг харуулсан хоол хүнсийг танилцуулах гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулагдах ажээ.
Наадмын үеэр соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, мэргэшсэн эрдэмтэн судлаачид ажиллаж, эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг тандаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулна. Тус наадмыг 2023 онд олон улсын хэмжээнд өргөжүүлэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын их наадам болгон зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.