Энэ асуудлыг ЗХЖШ-аас тодруулахад “Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч харамсалтайгаар нас барсан. Тус ангийн шинэ барилгын төлөвлөгөөт ажлаа хийх явцад өдөр осол гарч, нас барлаа. Тухайн байлдагч гурав дахь жилдээ алба хааж байсан. Хөдөлмөр аюулгүй байдлын заавар өгдөг инженер нь өөрөө байсан. Тэрээр өглөө бүр алба хаагчдад аюулгүйн зааварчилгаа танилцуулж, гарын үсэг зурж, өдрийн ажлыг талбайн инженерүүдэд хуваарилж өгдөг байсан.
Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газар, ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газраас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Ар гэрийнхэн нь бүгд мэдэж байгаа” гэсэн юм.