Оршуулгын тэтгэмжийн хэмжээг 2 сая төгрөг болгон нэмэгдүүллээ

2022-08-01
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдлаа. Хурлаар:
1. Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулга гэсэн хоёр асуудал хэлэлцлээ.
Нэгдүгээр асуудлын хүрээнд:
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон
-Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.
Амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөгөөр тогтоолоо.
Тогтоолыг 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.
Оршуулгын тэтгэмжийн хэмжээг өмнө нь:
  • 2002 онд Засгийн газрын шийдвэрээр 148,500 төгрөг
  • 2009 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 300,000 төгрөг
  • 2013 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 620,000 төгрөг
  • 2016 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 1,000,000 төгрөгөөр тогтоож байжээ.

Холбоотой мэдээ