
Хүүхдүүдийн вакцинжуулалттай холбоотойгоор ХӨСҮТ-ээс мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа:
Зургаан бүсийн 76 оронд 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Эрсдэлийн үнэлгээгээр манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол дунд гэсэн үнэлгээ гарсан.
Сармагчны цэцэг өвчний манай улсад тархах эрсдэлийг судалж үзсэн. Уг судалгаагаар сармагчны цэцэг өвчин орж ирэх, тархах эрсдэл дунд гэж гарсан. Цэврүүт тууралттай шинж тэмдгийг тандах тандалтын баг гарч ажиллаж байгаа. Учир нь уг өвчин цэврүүт тууралт гардаг. Хамгийн их тархалттай нь Европын холбооны улсууд байна. Тиймээс иргэд аялж, зугаалж байгаа бол зай барих, маск зүүх, гараа тогтмол угаахыг зөвлөж байна.