Ж.Амгалан: Хоёр тундаа хамрагдсан иргэдэд тодорхой боломжуудыг нээж өгнө

2021-05-04

“Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгалан оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хатуу хөл хориог шууд цуцлах нь буруу, эрсдэлтэй. Хөдөлгөөн дагасан халдвар нэмэгдэх эрсдэлтэй. Одоо ч далд халдвар тээсэн хүмүүс байх эрсдэлтэй. Үүнийг маш сайн судалж байж шийдэх хэрэгтэй.

“Анна Каренина” шиг массаас өвчлөл гаргахгүйн төлөө маш болгоомжтой байх хэрэгтэй. Үүний тулд тодорхой хязгаарлалт, зохицуулалтуудыг хийнэ. Хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоносон хүмүүстээ тодорхой хэмжээнд боломжийг нь олгоно. Үйлчилгээндээ хамрагдах, ийш тийшээ явах боломжийг нь нээж өгнө” гэсэн юм.

Нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч өвчлөл болон дархлаажуулалтын явцаараа манай улстай адил хэмжээнд явж байгаа Дани улсын жишээг дурьдсан юм.

Дани улсын хувьд хүн амынхаа 17 хувиа вакцинжуулснахаа дараа хөл хориогоо бидний мэдэхээр улбар шар түвшинд шилжүүлж эхэлжээ. Өдрийн цагаар хөл хорихгүй, шөнийн хөл хорио тогтоож, хүний тоо хязгаартайгаар ААН-үүдээ нээж эхлээд байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ