ХӨСҮТ: Вакцин хийлгэсэн хүүхдэд тариулсан газар хавдах, ядарч сульдах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ

Хүүхдүүдийн вакцинжуулалттай холбоотойгоор ХӨСҮТ-ээс мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга Ж.Байгалмаа:

5-11 насны хүүхдүүдэд ковидын вакциныг хийснээр хүндрэл, халдвар, эндэгдлээс 90-95 хувь хамгаалж байна гэсэн олон улсын судалгааны дүнд үндэслэн вакцин хийхээр болсон. ДЭМБ-аас 5-11 насны хүүхдүүдэд ковидын вакцин хийх хэрэгтэй гэсэн зөвлөмж гаргасан.

Пфайзер вакцины хүүхдэд зориулсан улбар шар бүхий баглаатай вакциныг хийнэ. Эхний тунг дархлаажуулалтын цэгүүд дээр хийнэ. Эцэг, эхчүүдээс нэг, хоёрдугаар тунгийн өмнө хоёулан дээр нь зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авна. Хоёрдугаар тунг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх тул хоёрдугаар тунг сургууль, цэцэрлэг дээр түр цэг нээж хийнэ.

Сайн дурын үндсэн дээр хийгдэж учраас вакцин хийлгүүлээгүй бол сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй гэсэн зүйл байхгүй.

ХӨСҮТ-ийн захирал Т.Билэгтсайхан: 

АНУ өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн 5-11 насны 8.5 сая хүүхдүүдээ Пфайзер вакцинаар дархлаажуулсан байна. Вакцинжуулалтын дараа илэрсэн урвал, хүндрэл нь насанд хүрэгчдэд илэрдэг урвал, хүндрэлээс ихгүй буюу бага байна гэсэн судалгааны дүн гарсан. Улайх, хавдах, тариулсан газар хөндүүрлэх, ядарч сульдах, толгой өвдөх зэрэг урвал хүндрэл хүүхдэд илэрнэ. Илрэхдээ ихгүй илэрнэ гэсэн судалгааны дүн гарсан байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn