“Одоо ковидоор халдварлаж буй дөрвөн хүн тутмын гурав нь анх удаа халдвар авч буй хүмүүс байна”

2022-07-29

ЭМЯ болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн удирдлагууд мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Т.Билэгтсайхан:

Манай улсад омикроны B.A.4,5 тохиолдлын тоо өдрөөс өдөрт ихсэж байна. PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь 14.5 хувь болж өнгөрсөн долоо хоногоос нэмэгдсэн байна. Долдугаар сарын сорьцонд B.A.5-ын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай бүртгэгдсэн байна. Энэхүү хувилбарын нууц үе 2.4 хоног байна. Халдвар авч буй хүмүүсийн дөрөвний гурав нь анх удаа халдвар авсан байна. Давтан халдварт 2-3 өвдсөн тохиолдлууд ч байна. Давтан өвдөж байгаа хугацаа 6.6 сар байна. 18-39 насны хүмүүс бусад насны бүлгүүдээс 1.3 дахин халдварт өртөх эрсдэл өндөр байна.

Энэ хувилбар нь хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх, толгой өвдөх нусгайрах гэх мэт ханиадтай төстэй шинж тэмдэг ихэвчлэн илэрч байна.

Мөн ковидоос гадна томуу, томуу төст А хүрээний H1N1 вирус тархаж байна. Хүүхэд, насанд хүрэгчдэд өндөр халдвар үүсгэдэг H1N1 нь 2016 онд цар тахал үүсгэж байсан вирус юм.

Холбоотой мэдээ