Дубай метаверс болон блокчэйн салбарт 40,000 ажлын байр бий болгох төлөвлөгөөгөө зарлалаа

2022-07-28

Арабын Нэгдсэн Эмират улс таван жилийн дотор 40,000 нэмэлт виртуал ажлын байр бий болгох Дубайн Метаверс стратегийг эхлүүлснээ зарлалаа. Дубайд метаверс болон блокчэйн салбарт аль хэдийн 1000 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ерөнхийдөө шинжээчдийн үзэж байгаагаар Эмират улс энэ жил чинээлэг гадаадын иргэдийн анхаарлыг татах гол цэг болж магадгүй юм.

Арабын Нэгдсэн Эмират улсын хамгийн том хотын эрх баригчид таван жилийн дотор 40,000 гаруй виртуал ажлын байр бий болгож, төсөвт дөрвөн тэрбум долларын орлого оруулах зорилготой Dubai Metaverse төслийг эхлүүлж байгаагаа зарлалаа гэж Bloomberg мэдээллээ.

Эмиратын угсаа залгамжлах хунтайж Шейх Хамдан бин Мохаммед твиттер хуудсандаа “Өнөөдөр бид шинэ технологид инновацийг дэмжих зорилготой Dubai Metaverse стратегийг эхлүүллээ” гэжээ.  Тэрээр Дубайд метаверс болон блокчейн салбарт аль хэдийн 1000 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр нь үндэсний эдийн засагт 500 сая долларын хувь нэмэр оруулж байгааг ийн ил болгожээ.

Энэхүү стратеги нь Дубай дахь блокчейн компаниудын тоог таван жилийн дотор тав дахин нэмэгдүүлэх зорилготой юм. Засгийн газар хэрэглэгчдэд зориулсан аюулгүй, найдвартай платформын дэлхийн стандарт, түүнчлэн эдгээр технологийг нэвтрүүлэх ажлыг хурдасгах дэд бүтэц, зохицуулалтыг бий болгохыг зорьж байна гэж засгийн газрын WAM агентлаг мэдээлэв.

Блүүмберг агентлагийн мэдээлснээс иш татахад “Стратеги нь хөгжүүлэгчид, контент бүтээгчид болон дижитал платформ хэрэглэгчдийг сургахад шаардлагатай дэмжлэг үзүүлэх замаар авъяас чадварыг хөгжүүлэх, ирээдүйн боломжуудад хөрөнгө оруулалт хийх зорилготой”-г онцолжээ.

Хотын томоохон компаниуд Дубайн метаверсэд аль хэдийн нэгдсэн байна. Эмират энэ технологийн хэрэглээгээ өргөжүүлнэ гэж мэдэгдсэн ба үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Дамак групп дижитал хотуудыг байгуулахаар төлөвлөж байгаагаа зарласан бол Thumbay эмнэлгийн фирм ойрын хэдэн сард виртуал зөвлөгөө өгөх зорилгоор метаверс эмнэлгийг байгуулахаа амлажээ.

Харин Дубайн эрх баригчид дэлхийн өнцөг булан бүрээс криптовалютын компаниудыг өөртөө татахыг хичээж байна. Тэдний зарим нь, түүний дотор Binance, FTX нь хотод үйл ажиллагаа явуулахад шаардлагатай лицензүүдийг аль хэдийн аваад байна.

Henley & Partners зөвлөх фирм АНЭУ-ыг энэ жил чинээлэг гадаадын иргэдийн сонирхлыг татах гол орон болж магадгүй гэж таамаглаж байна. Тэдний таамаглаж буйгаар оны эцэс гэхэд Эмират руу 4000 хүн буюу 2019 оныхоос (1300 хүн) 208%-иар их хэмжээний саятан нүүж ирэх болно. Henley & Partners компанийн таамагласнаар энэ онд 15 мянган саятан Оросыг орхино.

Холбоотой мэдээ