
Nubia цахим сэтгүүл дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйн талаар таван сарын турш санал асуулга явуулжээ. Түүнийг Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, загвар өмсөгч гэж нэрлэсэн тухай тус сэтгүүлийн цахим хуудсанд мэдээлжээ.
Санал хураалтад 116 орны сая гаруй хүн оролцсон байна. BLACKPINK охидын хамтлагийн гишүүн Жисү 500,000 санал авч нэгт бичигджээ. Хоёрдугаарт Тайванийн дуучин, Twice Zhou Tzuyu хамтлагийн гоцлол дуучин орсон бол гуравт бичигдсэнЛалиса Манобан Тайландын дуучин, бүжигчин, реппер бөгөөд BLACKPINK хамтлагийн гишүүн юм.
Өмнө нь Nubia сэтгүүл дэлхийн хамгийн царайлаг эрийг тодруулах санал хураалт явуулж байсан. Үүнд 11 сая гаруй хүн оролцож, 189 орны оршин суугчдыг хамруулсан аж.
Хятадын жүжигчин, дуучин Шиао Жан 2.2 сая гаруй санал авч нэгдүгээрт жагсчээ. Түүний араас Өмнөд Солонгосын дуучин, ая зохиогч, жүжигчин Ким Тэ Хён оржээ. Хятадын жүжигчин, бүжигчин, телевизийн хөтлөгч Ван Ибо эхний гуравт багтсан юм.
27 настай Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, загвар өмсөгч BLACKPINK охидын хамтлагт элссэний дараа олны танил болсон. Ким одоо хамтлагийн гоцлол дуучин, нүүр царай болж байна. Тэрбээр дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчидтэй.