ЭМЯ: Тавдугаар сарын 8-наас хойш вакцинжуулалтын цэгүүдийг хумина

2021-05-04

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:

Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 290 багаар өдөрт 70 орчим мянган хүнийг вакцинжуулах боломжийг бүрдүүлж байна. Хэвтрийн буюу гэрээсээ гарах боломжгүй хүмүүсийг явуулын цэгээр вакцинжуулна.

Улаанбаатар хотод ажиллаж буй 110 гаруй дархлаажуулатын цэгийг тавдугаар сарын 8 хүртэл ажиллуулж, түүнээс хойш вакцинжуулалтын цэгийг хумьж, багуудаа явуулын цэг рүүгээ шилжүүлж ажиллахаар төлөвлөж байна.

Хэвтрийн дэглэмтэй хүмүүс өрхийн эмнэлэгтээ хандах хэрэгтэй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ