С.Лавров: Орос, Украины хэлэлцээнд АНУ, Их Британи зэрэг барууны улс орнууд саад болж байна

2022-07-27
Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Африкийн орнуудад айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Угандад айлчлах үедээ хэвлэлийнхэнд хэлэхдээ “Оросын тал Украин дахь тусгай цэргийн ажиллагаагаа зогсоохын тулд Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа хэдий ч АНУ, Их Британи зэрэг барууны улс орнууд Орос, Украины хэлэлцээнд саад болж байна. Орос болон Украин Туркийн Истанбул хотноо болсон хэлэлцээнээс хойш дахин хэлэлцээ хийгээгүй юм” гэж мэдэгдлээ.

3-р сарын сүүлчээр Орос, Украины хоёр тал Истанбул хотод нүүр тулан хэлэлцээ хийж, нааштай ахиц гаргасан. Тухайлахад Оросын тал Украины нийслэл Киев болон Чернигов чиглэл дэх цэргийн ажиллагааг багасгах тухай ч амласан хариуд нь Украины тал олон улсын аюулгүй байдлын баталгааны дагуу төвийг сахих байр сууриа илэрхийлсэн. Гэвч дараа нь хэлэлцээнд саад бэрхшээл учруулсаар байгаа гэв.

Холбоотой мэдээ