Дарханы зам дуусдаггүй болон Зүүнбаян-Гашуунсухайтын төмөр зам 2008 оноос эхлэн яагаад баригдаагүйг шалгана

Засгийн газрын тэргүүн өнөөдрийн хуралдааны үеэр хоёр асуудлыг шалгах үүргийг холбогдох албаныханд өглөө.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөөд гурван сар болсонтой холбогдуулан хэрэгжилтийг шалгах, Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Сангийн яам, Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар зэрэг холбогдох яам, агентлагууд хамтран шалгалт хийх ажээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn