Өнөөдөр 148,800 тун Vero Cell вакцин ирнэ

Монгол улс БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу Vero Cell вакциныг татан авах ажил үргэлжилж буйг эх сурвалж мэдээллээ.

Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29-нд 334,400 тунг авсан бол тавдугаар сарын 2-нд дахин 316,800 тун вакцин хүлээн авчээ. Ингэснээр Vero Cell вакцины нөөц тавдугаар сарын 3-ны байдлаар 2,151,200 болсон байна.

Өнөөдөр 148,800 тун вакцин ирэх юм байна. Нийслэлийн хэмжээнд 1,037,675 хүн буюу 50.2% I тунд, 494,847 нь буюу 23.9% нь II тун вакциндаа хамрагдаад байгаа аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ