Хөвсгөлд дахин 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, Монгол улсын төв болон хойд нутагт мэдрэгдлээ

Хөвсгөл аймагт өнөөдөр 16 цаг 50 минутын орчимд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Энэхүү газар хөдлөлтийн чичиргээ нь Монгол улсын төв, болон хойд зүгийн нутгуудад мэдрэгдлээ.

Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотод нэлээд хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна.

Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт 6.5 магнитудын газар хөдөлсөн бөгөөд уг голомт дээр олон удаа газар хөдөлжээ. Энэ удаа дахин 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь энэ аж. Он гарснаар тус голомт дээр нийтдээ 61 мянган удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ