ТЦА: Явган зорчигч руу ус цацвал 100 мянгаар торгоно

Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” хэмээн заасан байдаг. Хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар явган зорчигч руу ус цацсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно хэмээн заажээ.

Түүнчлэн, хэрэв тухайн иргэнд ямар нэгэн байдлаар хохирол учруулсан бол нөхөн төлбөрийг төлөх зохицуулалттай юм.

Ус цацсан автомашины марк, дугаарыг мэдсэн тохиолдолд ТЦА-ны 93021124, 93020111 дугаарт холбогдож зөрчлийг мэдээлэх боломжтой.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn