
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас төмсний үнэ буурсан тухай мэдээллээ.
Тус газраас мэдээлснээр өчигдөр буюу долдугаар сарын 26-ны өдөр Барс зах дээр эрт ургацын 10 тонн буюу 250 шуудай төмс буужээ. Ингээд Барс зах дээр бөөний үнэ ₮2,875, жижиглэнгийн үнэ ₮3,200, Емарт сүлжээ дэлгүүрээр эрт ургацын төмс нэг килограмм нь 2,500 төгрөгөөр борлуулагдаж байна.