ТЦА: Энэ онд мотоциклийн ослоор 50 хүн нас барсан

2022-07-27

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 577 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртсэний хоёр нь нийслэлд, тав нь орон нутагт байгаа аж. Мөн дулааны улирал эхэлсэнтэй холбоотой мотоциклтой осолдож, амь насаа алдах тохиолдол нэмэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас нийт дөрөв хүн амиа алдсанаас мотоциклтой  автомашинтай мөргөлдөж онхолдсон гурван хүн байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар мотоциклийн ослын улмаас 50 гаруй хүний амь хохирсон харамсалтай тоо мэдээтэй байгаад анхаарч энэ төрлийн ослоос урьдчилан сэргийлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ