Ойрын өдрүүдэд нийслэлд түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орж байна. Тиймээс болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас болгоомжлохыг Онцгой байдлын албаныхан анхааруулж байна.

Улаанбаатар хотод өнөөдөр 15:00 цагийн орчимд түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орлоо. Аадар борооны улмаас хотын зарим хэсэг үерт автаж, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт орчим автомашин зам дээр зорчих боломжгүй болов.
Энэ тухай нийслэлийн ОБГ-аас тодруулахад “Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж байна. Одоогоор иргэдээс үерийн дуудлага ар араасаа ирж байна. Удахгүй нэгдсэн мэдээлэл өгнө” гэлээ.