ТАНИЛЦ:Ерөнхийлөгчийн сонгуульд намуудаас нэр дэвшигчдийн албан ёсны намтар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нам эвслүүд нэр дэвшигчээ өчигдөр тодрууллаа. Албан ёсоор МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, “Зөв ХҮН электорат” эвсэл буюу ХҮН-аас “Датаком”-ын хэмээх Д.Энхбат нарыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр тодруулсан. Тэгвэл АН-ын С.Эрдэнийн буюу М.Тулгат даргатай талаас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, Ц.Тувааны буюу О.Цогтгэрэл даргатай талаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарыг нэр дэвшүүлэхээр сонгож бичиг баримтаа хүргүүлээд байна.

Нэр дэвшигчид бичиг баримтаа Үндэсний аудитын газар хүргүүлсэн бөгөөд тус газар тавдугаар сарын 6-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн материалыг хүргүүлнэ. Харин Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, хоёр хоногийн дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэхээ шийднэ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сүүлийн 30 жилд Монгол улсын улстөрийн амьдралд идэвхтэй яваа нөхдүүд.

МАН-аас 100 хувийн саналаар нэр дэвшсэн У.Хүрэлсүх гэж хэн бэ

МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас 100 хувийн саналаар У.Хүрэлсүх өрсөлдөгчгүйгээр нэр дэвших эрхээ баталгаажуулсан. У.Хүрэлсүх нь Ерөнхий сайдаас бууснаас хойш намын даргаа өгөөгүй байгаа бөгөөд МАН-ын албан ёсны дарга, УИХ-ын гишүүн. Тэрбээр 2017 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2021 оны эхээр өөрийн хүсэлтээр огцорсон юм.

У.Хүрэлсүх намтар

  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1989 онд Батлан хамгаалахын их сургууль, улс төр судлаач
  • 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүйч
  • 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
  • 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
  • 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
  • 2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч
  • 2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

“Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат, Б.Баабар, Б.Болдсайхан нарыг ялж нэр дэвшлээ

УИХ-д нэг суудалтай нам болох Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өчигдөр тодрууллаа. Тус нам гурван нэр дэвшигчийг өрсөлдүүлсэн юм. “Зөв ХҮН электорат” эвслээс таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьснаас хоёр нь татгалзаж, Д.Энхбат, Баабар буюу Б.Батбаяр, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан нар өрсөлдөж, Д.Энхбат олонхын санал авч, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр тодорсон. Д.Энхбат нь Ногоон намын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан.

Д.Энхбат намтар

  • 1965-1975 онд Нийслэлийн 23, 24-р дунд сургууль
  • 1975-1980 онд Уралын Политехникийн дээд сургууль системийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.
  • Эрдмийн зэрэг, цол: Техникийн ухааны доктор

Ажилласан байдал

  • 1980-1992 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд програмист, төвийн захирал
  • 1992-1993 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч дарга
  • 1993-1994 онд Үндэсний хөгжлийн дэд сайд
  • 1994-2008 онд Датаком ХХК-г үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 1996-2001 онд Монгол дахь Соросын сангийн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо (MIDAS)-ны удирдах зөвлөлийн дарга
  • 2004-2006 онд ФОРУМ хөтөлбөрийн захирал, хөтлөгч
  • 2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч
  • 2007 оноос Монголын ногоон намын дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хэнийг нь СЕХ бүртгэх бол…?

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН-ыг нэгдэх болов уу гэсэн олон түмний хүлээлт биелсэнгүй. Тиймээс сөргөлдөгч хоёр АН энэ удаагийн сонгуульд тус тусын нэр дэвшигчээ тодрууллаа. Өөрөөр хэлбэл, М.Тулгат даргатай С.Эрдэнийн хэмээх Ардчилсан намаас С.Эрдэнийг, О.Цогтгэрэл даргатай Ц.Тувааны Ардчилсан намаас Н.Алтанхуягийг тус тус нэр дэвшүүлээд байна. Тэдний хэнийг нь нэр дэвшигчээр бүртгэх, эсэх СЕХ-ны шийдвэр юм.

С.Эрдэнийн  намтар

  • 1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль
  • 1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан
  • 1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалавр
  • 1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр
  • 1998-2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр
  • 2004-2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор

Ажилласан байдал:

  • 1990 онд Багануур дүүргийн анхны Ардчилсан намын хорооны дарга
  • 1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга
  • 1990-1991 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан
  • 1992 онд УИХ-ын анхны сонгуульд эвсэл болж орсон МАН, МҮДН-ын нэгдсэн төв штабын дарга
  • 1992-1996 онд “Молор-Эрдэнэ” ХХК-ны захирал
  • 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга
  • 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
  • 1997-2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга, Ерөнхий зөвлөлийн гишүүн
  • 2000 онд МоАН-ын дарга
  • 2000-2017 онд АН-ын ҮЗХороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
  • 2003-2007 онд Монголын Ардчилсан холбооны дарга
  • 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
  • 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга
  • 2007-2008 онд НИТХ-ын төлөөлөгч
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
  • 2017-2021 онд Ардчилсан Намын дарга

Н.Алтанхуягийн  намтар

  • 1976 ондУвс аймгийн Улаангом сумын 10 жилийн дунд сургууль
  • 1981 ондМонгол Улсын Их Сургууль биофизикч мэргэжлээр

Ажилласан байдал:

  • 1981-1990 онд МУИС-ийн ФМФ, Биофизикийн тэнхим, багш
  • 1990-1992 онд Монголын Социал Демократ Намын нарийн бичгийн дарга
  • 1992-1994 онд “Энэ өдөр” ББХК-ийн захирал
  • 1994-1996 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
  • 1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 1999-2000 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2000-2001 онд Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга
  • 2001-2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2006-2008 ондМонгол Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлд зөвлөх
  • 2008 ондАрдчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд
  • 2008-2014 онд Ардчилсан намын дарга
  • 2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 онд “Хөгжил-Ардчилал” ТББ-ын тэргүүн
  • 2017-2019 онд Ерөнхийлөгчийн зөвлөх
  • 2018 онд“Нэгдмэл Монгол” ТББ-ын зохицуулагч
  • 2020 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ