“Үдшийн музей – Жаргалтайн дэлгэр” хөтөлбөрийн нээлтийн ёслол боллоо

Монгол орныг зорин ирэгчдэд хандсан “Жуулчдад зориулсан шинэ эвэнт” болох “Үдшийн музей” үндэсний урлаг соёлын тоглолтыг 2022 оны 7 дугаар сарын 22-ноос хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтийн ёслолоо хийлээ.

Өнө эртний түүхт нүүдэлчин монголчуудын өвөг дээдсээс уламжлагдсан өв соёл, Монголын үндэсний музейн үзмэр цуглуулга, үзүүллэгт дэглэгдсэн дахин давтагдашгүй хосгүй үнэт өв, түүх соёлын дурсгал ховор нандин үзмэр цуглуулгыг үзэгч жуулчдад хүргэх, чанар хүртээмжийг сайжруулахад энэхүү шинэ эвентийн зорилт юм.  

Үдшийн музей нь Монголын Үндэсний музейн байнгын болон түр үзэсгэлэнг лхагва гарагаас ням гарагт 5 өдрийн үдэш бүр 18.00 – 21.00 цагт музейг нээлттэй ажиллуулж, жуулчдад зориулсан “Жаргалтайн дэлгэр” ардын урлаг-уран сайхны тоглолтыг “Хатан” чуулгын уран бүтээлчид музейн орчинд тоглон үзэгчдэд хүргэнэ.

“Жаргалтайн дэлгэр” урлагийн тоглолт нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад “Аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглан зарласан уртын дуу, морин хуур, яаралтай хамгаалах соёлын биет бус өв лимбэний битүү амьсгаа зэрэгт тулгуурласан урлагийн үзүүлбэрээс бүрдэх 30 минутын цогц хөтөлбөртэй юм байна.


Үдшийн музейн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монголчуудын түүх, угсаатны зүйн үзүүллэг бүхий музейн үйлчилгээг жуулчдад зориулсан Монголын Үндэсний музейн тусгай хөтөлбөр болгож хөгжүүлэх юм. Мөн эх орныхоо баялаг түүх, уламжлалт соёл, дахин давтагдашгүй соёлын дархлаагаа хамгаалах зорилтот хөтөлбөр гэдгээрээ өвөрмөц онцлогтой .

Үдшийн музейн нээлтийн ёслолын үеэр “Ардын хувьсгал-100, 101 жил” гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэнг толилууллаа. Зохион байгуулагчдаас энэхүү санаачлан хэрэгжүүлж байгаа аялал жуулчлалын шинэ брэнд хөтөлбөрт дотоод, гадаад жуулчид, сонирхогчдын Үндэсний түүхийн музейд зочлон ирж, таашаан соёрхохыг урьж байна.



Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn