Энэ сарын 21-нд визгүй нэвтрэх хугацаа дууссанаар Чежүгийн Цагаачлалын алба болон Гадаад харилцааны агентлаг тэднийг эрэн сурвалжилж эхэлжээ. Аялал жуулчлалын салбарын нэгэн ажилтан “Гадаад ажилчдыг тариачид, ажиллах хүчин хүрэлцдэггүй загасчны тосгонд зуучилдаг брокер дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байж болзошгүй” гэжээ.
Чежүд нэвтрээд хаана байгаа нь тодорхойгүй болсон монголчуудын статусыг энэ сарын 23-ны өдрөөс эхлэн жуулчин биш бичиг баримтгүй гадаадын иргэн болгосон. Анх 25 иргэн сураггүй болсноос нэг нь энэ сарын 13-нд Монголд буцаж ирсэн бол хоёр дахь нь 21-ний өдөр Сингапурыг зорьжээ.
Цагаачлалын алба “Чежү хотоос визгүй оргон зайлсан этгээдийг баривчлах баг”-ийг тусгайлан гаргасан байна. Баривчлагдсан иргэдийг албадан гаргах зэрэг холбогдох хуулийн арга хэмжээг авахаар төлөвлөсөн. Мөн бичиг баримтгүй гадаадын иргэдийг ажилд авсан ажил олгогч Цагаагчлалын хяналтын тухай хуулийг зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээнэ. Саяхан Чежү дэх нэгэн түгээлтийн компанид найман тайланд иргэн ажиллаж байгаад баригдсан ажээ.