ЦУОШГ: Гэнэтийн үер буух магадлал өндөр байна

2022-07-22

Цаг уур орчны шинжилгээний газраас өмнөөс борооны үүл нэмэгдэж, гэнэтийн үер болох магадлал өндөр байгаа тул анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Хануй, Хойдтамир, Урдтамир өврийн Онги, Шаргалжуут, Орхон голын дагуух Хөгшин-Орхон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдсэн байна.

Мөн Үүр, Хархираа, Улз, Халх, Хөгшин-Орхон зэрэг голууд голууд үерийн түвшинг 10-35 см даван  үерлэж байна. Маргааш буюу 7 дугаар сарын 23-ны өдөр Ус судлалын Чулуут-Өндөр-Улаан, Онги-Арвайхээр харуул орчмоор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Холбоотой мэдээ