Монгол улсад вакцинжуулалт хурдтай явж байна гэж  Economist сэтгүүлд онцолжээ

2021-05-01

Их Британийн Economist сэтгүүл Монгол улс вакцинжуулалтыг онцгой хурдтай хийж байгааг онцолжээ. “Монгол улсад вакцинжуулалт хурдтай явж байна. Өнгөрсөн 7 хоногт насанд хүрэгчдийнхээ 20.4 хувийг вакцинжуулсан байна” гэжээ. 2020 оны 12-р сарын 8-нд Ковид 19-ын анхны вакцин хийж эхэлснээс хойш дэлхий даяар олон нийтийг вакцинжуулах хөтөлбөр идэвхтэй хэрэгжиж эхэлсэн. Хэдий тийм боловч өнөөг хүртэл Бутан, Непал зэрэг 24 улсад вакцинжуулалт эхлээгүй байгаа гэж дэлхий дахины вакцины мэдээнд дурджээ. Монгол улс  вакцинжуулалтын хурдаараа дэлхийд 200 улсаас 18-д явж байгаа юм  байна. Одоогийн байдлаар дэлхийн насанд хүрэгчдийн 15.2 хувь  нь Ковид-19 вакцины эхний тун хийлгэсэн байгаа бол Монгол улсад насанд хүрэгчдийн 39.8 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн байна гэж тус сайтад өгүүлжээ.

Эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: Economist

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ