ОХУ-Украины дайныг эсэргүүцэн жагссан Э.Одбаяр нарыг хилээр гарахыг хориглов

2022-07-22

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокуророос ирүүлсэн “No War” хөдөлгөөний таван залууд хилийн хориг тавих саналыг хэлэлцээд, хилийн хориг тавихаар шийдвэрлэлээ.

Тодруулбал, “No War” хөдөлгөөний үүсгэн байгуулагч иргэн Э.Одбаяр нарын таван залууд /Ц.Чинбат, Б.Билгүүн, Э.Одбаяр, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл/ хилийн хориг тавихаар шийдвэрлэсэн байна.

Иргэн Э.Одбаярын хувьд “Дайныг эсэргүүцсэн таван залууд хилийн хориг тавьж байгаа ч бид энгийн л хүн. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд үзэл бодол үгээ хэлсэн.

Тэгвэл бидэнтэй адилхан дайныг эсэргүүцээд байгаа бүх залууст хилийн хориг тогтоож болно шүү дээ. Биднийг хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр 23.1.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ нь хүний эрхийг зөрчлүүд гаараад, хэвийн үзэгдэл болсныг баталж байна гэж харлаа” хэмээн тайлбар хийлээ.

Холбоотой мэдээ