“Аль болох хөл хорионы эсрэг байна. Гэхдээ нөхцөл байдал хүндэрвэл хөдөлгөөн хязгаарлахаас өөр аргагүй”

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:

Дэлхийн дахинаа сүүлийн таван долоо хоногт халдварын тохиолдол нэмэгдэж байна. Ази, номхон далайн баруун бүсэд 37 хувийн өсөлттэй байна. БНХАУ-д омикроны халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай болж масс шинжилгээ, хөл хориог тогтоож эхлээд байна.  Омикроны B.A.4, B.A.5 хувилбар шинж тэмдэг адил ч B.A.5 хувилбар тархах чадвар өндөр байна. Манай улсад сарын сүүл гэхэд эдгээо хувилбарын тархалт 80-90 хувь руу орно. Энэ бол сүүлийн хувилбар биш, дараагийнх нь хувилбарууд гарч ирэх боломжтой.

Иргэддээ амны хаалтаа зүүж, баяр наадмын олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүс хүндрэх эрсдэлтэй байна. Намраас нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй.

Аль болох хөл хорионы эсрэг байна. Гэхдээ нөхцөл байдал хүндэрвэл хөдөлгөөн хязгаарлахаас өөр аргагүй.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn