Б.Жавхлан: Иргэдийн цалинг одоо байгаа түвшнээс нэмэгдүүлэх ямар ч боломжгүй

2022-07-21

Сангийн сайд Б.Жавхлан иргэдийн цалин, бодит орлогыг нэмэгдүүлэх боломжтой эсэхэд хариулт өглөө.

Тэрбээр “Инфляци биднээс шалтгаалахгүй дэлхийд явагдаж байгаа ч бидэнд нөлөөлж байна. Үүнийг сөрөх эдийн засгийн боломж бидэнд байхгүй. Нөлөөллийг сааруулна гээд хүн болгонд төсвийн дэмжлэг олгох боломжгүй. Одоо байгаа түвшнээс нэмэгдүүлэх ямар ч боломжгүй.

Гол нь бид дотоод эдийн засгийн эргэлтээ зогсоож болохгүй. Экспортоо нэмэгдүүлэх нь бидний цорын ганц гарц” гэлээ.

Эх сурвалж: Zarig.mn

Холбоотой мэдээ