Сүүлийн хоногт коронавируст халдварын 323 тохиолдол бүртгэгджээ

Сүүлийн хоногт коронавируст халдварын 323 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 193 нь Улаанбаатар хотод, 130 нь орон нутагт бүртгэгджээ.    Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 934,357 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд хоёр, Баянхонгорт дөрөв, Дархан-Уулд нэг Дорноговьд дөрөв, Дундговьд дөрөв, Орхонд 10, Өмнөговьд 75, Сүхбаатарт зургаа, Увсад ес, Ховдод 13 бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 145 хүн эдгэрсэн бол одоогоор 3,628 хүн хяналтад байна.

зураг


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn