Орос, Турк, Ираны удирдагчид Тегеранд уулзана

2022-07-19
Өнөөдөр буюу 7 дугаар сарын 19-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Ираны Ерөнхийлөгч Сейед Ибрахим Раис нар Ираны нийслэл Тегеранд Астанагийн үйл явцын орнуудын тэргүүн нарын хурлыг хуралдуулж, голдуу Сирийн асуудал хийгээд олон талт хамтын ажиллагааны талаар авч хэлэлцэнэ.

ОХУ, Турк, Иран гурван орон нь Сирийн асуудлаарх Астанагийн үйл явцын батлан даагч орнууд бөгөөд Сирийн асуудал бол энэ удаагийн хурлаар хэлэлцэх гол агуулгын нэг юм.

ОХУ болон Иран өмнө нь Турктай Сирийн асуудал дээр, ялангуяа Турк улс Сирийн умард бүс нутагт засгийн газрын эсрэг зэвсэгт хүчнийг дэмжиж буй асуудал дээр санал зөрөлдөөнтэй байсаар ирсэн бөгөөд саяхан Турк улс Сирийн умард нутагт цэрэг дайны шинэ үйл ажиллагаа явуулна хэмээн мэдэгджээ.

Энэ удаагийн хурал дээр Иран болон ОХУ энэ асуудлаар Турктай зөвшилцөх магадлалтай хэмээн шинжээчид үзэж байна.

Холбоотой мэдээ