
Маргааш буюу 7 дугаар сарын 20-ны 11 цагт Украины ерөнхийлөгчийн гэргий Олена Зеленска АНУ-ын Конгрессод илтгэл тавих болно гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси мэдэгджээ.
Өчигдөр Брюссель дэх Европын Холбооны төв байранд хуралдсан Европын Холбооны гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын хурлаар Европын комиссоос өмнөх долоо хоногт дэвшүүлсэн ОХУ-оос шижир алт импортлохыг хориглох тухай санаачилгыг зөвшөөрөн дэмжсэн байна.
Үүний зэрэгцээ мөн өдрийн хурлаар Украинд зэвсэг нийлүүлдэг гишүүн орнуудын зэвсэг техникээ солиход нь зориулан 500 сая евро олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр Европын Холбооноос Украинд олгосон цэргийн тусламж нийт 2.5 тэрбум еврод хүрчээ.
Дайн үргэлжилж байгаа цагт зэвсэгээр хангасаар байх болно гэж Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель хурлын дараа хэлжээ.