Роберт Левандовски: “Байерн”-ыг орхих шийдвэр миний амьдралын хамгийн хэцүү шийдвэр байсан

Польш довтлогч Роберт Левандовски карьертаа өөрчлөлт хийхээр шийдсэн тул “Байерн”-ыг орхиж, Каталоны “Барселона”-д очихоор болсон. Левандовски Германы багийг орхих шийдвэр нь түүнд амаргүй байсныг хүлээн зөвшөөрсөн аж. Үнэн хэрэгтээ энэ салалт нь 2021 онд Лионель Мессигийн “Барселона”-г орхисонтой харьцуулж болохуйц цар хүрээтэй юм.

“Энэ бол миний амьдралын хамгийн хэцүү шийдвэр байсан. Гэхдээ би хүлээж авах ёстой байсан, тэгэхгүй бол ирээдүйд надад ийм боломж гарахгүй байсан. Би өөр улсад, өөр аварга шалгаруулах тэмцээнд тоглохыг хүсч байна” гэснийг Германы Bild Левандовскигийн үгнээс иш татан мэдээлжээ.

Левандовски дор хаяж 2026 он хүртэл тоглоно, өөрөөр хэлбэл Катараас өөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой гэдэгтээ итгэлтэй байна. Түүгээр ч барахгүй тэрээр 2026 оноос хойш ч тоглох боломжтой гэж үзэж байгаа.

“Ирээдүйд юу болохыг би мэдэхгүй ч 2026 он миний карьерийн сүүлчийн жил биш байх болно. Одоо би зөвхөн “Барселона”-гийн тухай л бодож байна. Би аль хэдийн хэл сурч эхэлсэн” гэж Левандовски ярьжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn