Энэ жилийн наадмын өдрүүдэд улсын хэмжээнд 1,543 хүүхэд мэндэлжээ

Улсын баярын амралтын өдрүүдэд улсын хэмжээнд хэдэн хүүхэд мэндэлснийг Нийслэлийн эрүүл мэндийн хөгжлийн төвөөс тодруулав.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийн мэдээллийн албаны мэргэжилтэн Х.Дэлгэрмаа “Улсын хэмжээнд долдугаар сарын 8-16-ны байдлаар

  • Төрсөн эх -1,533
  • Амьд төрсөн хүүхэд -1,543 бүртгэгдсэн.

Харин амьгүй төрөлт тав байна. Улаанбаатар хотын хувьд 842 эх төрж, 851 хүүхэд мэндэлсэн. Амьгүй төрөлт хоёр байсан” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ