Абэг хөнөөгч олон жилийн турш өөрийн төлөвлөгөөний талаар олон нийтийн сүлжээгээр бичиж байжээ

Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амийг хөнөөсөн Японы 41 настай Тэцуя Ямагами олон жил олон нийтийн сүлжээгээр өөрийн гэмт хэргийн санаа зорилгынхоо талаар илэн далангүй бичиж байсан тухай NHK телевизийн мэдээлэв.

Тэрээр “Твиттер” олон нийтийн сүлжээнд “Эв нэгдлийн сүм” шашны байгууллагыг үзэн ядаж буйгаа илэрхийлж, улстөрчийг хөнөөх санаатай байгаагаа шууд бичиж байжээ.

Алуурчны ээж олон жилийн турш Эв нэгдлийн сүмд 100 сая иен (720 гаруй мянган доллар) хандивласан нь өмнө нь илчлэгдсэн юм. Энэ нь хүүгийнх нь дургүйцлийг огцом төрүүлсэн аж.

Ямагамигийн дүгнэлтээр бол Абэ энэ бүтцийг дагагчдын нэг байжээ. Ямагами эхэндээ шашны байгууллагын тэргүүн рүү дайрахаар төлөвлөж байсан ч энэ нь асуудалтай болохыг мэдээд Абэг байгаа болгожээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn