
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сияртотой утсаар ярихдаа “гал дээр тос нэмэх” бодолгүй байгаагаа илэрхийлж, Украинд энхийн хэлэлцээг ахиулахад хүчин зүтгэх болно гэжээ. Түүний хэлснээр, Бээжин “зүгээр суухгүй” аж.
“Манай улс Украины хямралд нэрвэгдээд байгаа улс орнуудад хамааралгүй ч бид юу болж байгааг зүгээр хараад суух бодолгүй байна. Украины хямрал Европт ноцтой цохилт болсон төдийгүй түүний сөрөг үр дагавар нь дэлхий даяар нөлөөлсөн” гэж сайд хэллээ.
Украины хямрал “бидэнд хатуу сургамж өгсөн” тул нухацтай хандах ёстой гэж Бээжин үзэж байна. Хятадын ГХЯ-ны тэргүүн Европын аюулгүй байдлыг хангах үр дүнтэй, тогтвортой механизмыг бий болгохыг уриалав.
Хоёрдугаар сарын 24-нөөс хойш ОХУ Ерөнхийлөгч Владимир Путины тушаалаар Украинд цэргийн ажиллагаа явуулж байна. Хятад улс энэ нөхцөл байдалд бие даасан байр сууриа хадгалж, дарамт шахалт үзүүлэх оролдлогыг үгүйсгэж байна гэж Ван И өмнө нь мэдэгдэж байсан юм.