
Төв аймгийн Эрдэнэ сумаас алга болсон эмэгтэйг зургаан хоногийн дараа Улаанбаатар хотоос эсэн мэнд олжээ.
Долдугаар сарын 11-12-нд шилжих шөнө тус аймгийн Аржанчивлан гэх газраас 28 настай эмэгтэй “Машинд унтана” гэж гараад ор сураггүй алга болсон тул цагдаагийн байгууллагаас эрэн хайж байв.
Түүнийг өчигдөр буюу долдугаар сарын 17-ны өдрийн 20:30 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид эсэн мэнд олсон байна.