Саран дээр анх хүрсэн багийн гишүүн сансрын нисгэгч Майкл Коллинз таалал төгсжээ

1969 онд Сар руу анх ниссэн Аполлон-11 хөлгийн гишүүн сансрын нисгэгч Майкл Коллинз 90 насандаа хорт хавдрын улмаас таалал төгсөв.

Энэ тухай мэдэгдлийг түүний гэр бүлийнхэн Лхагва гарагт твиттер хуудсандаа нийтэлжээ.

“Бидний хайрт аав, өвөө өнөөдөр хорт хавдрын эсрэг зоригтой тэмцэж байгаад нас барсан гэж мэдэгдэж байгаадаа харамсаж байна” гэж тэд мэдэгдэлдээ дурдаад “Тэрбээр гэр бүлийнхээ гишүүдийн хүрээлэлд сүүлийн өдрүүдээ тайван өнгөрөөсөн” гэжээ.

Аполлон 11 1969 оны 7-р сарын 20-нд саран дээр анх удаа газардсан. Дараа нь дэлхийн дагуулын гадаргуу дээр хоёр сансрын нисгэгч буусан: сансрын хөлгийн командлагч Нил Армстронг, сарны модулийн нисгэгч Эдвин (Базз) Олдриж. Гурав дахь багийн гишүүн Майкл Коллинз хөлгөөс буугаагүй юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ