24 насандаа арслан цол хүртсэн Б.Орхонбаяр гэж хэн бэ?

2022-07-13

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдаж улсын харцага О.Хангай түрүүлж, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэж,  24 насандаа улсын арслан цол хүртэв.

Баярсайханы Орхонбаяр нь 1998 оны бар жилд төржээ. Өдгөө 24 настай, үндэсний бөхийн улсын арслан цолтой бөх. Түүний хувьд 95 кг жинтэй, 180 см өндөр.

Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, “Аварга” БТДС-ийн оюутан. Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртсэн. Түүний энэхүү амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх давтжээ.
Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойгоор Ц.Содномдорж арслангаар 7 давж Улсын заан, Улсын заан Б.Бат-Өлзийгөөр 8 давж Улсын гарьд, Улсын даян аварга Н.Батсууриар 9 давж улсын арслан цол хүртлээ.

Холбоотой мэдээ