Японы ерөнхий сайд асан Шинзо Абэг буудуулж, нас барсан байж болзошгүй гэж мэдээллээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ цээжин тус газраа хоёр удаа шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн ч зүрх, уушги нь зогссон байдалтай байна гэж “NHK” телевиз мэдээлэв.

Тодруулбал, Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр буюу Баасан гаргийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа халдлагад өртөж, буудуулжээ. Түүнийг буудсан эжигтэн этгээдийг саатуулж, байцааж байгаа гэнэ.

Халдлага гарах мөчид тэнд байсан хүмүүс хоёр удаагийн буун дуу сонссон байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn