Хуурамч бичиг баримт үйлдэж, ХХБ-наас хоёр сая ам.доллар залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч бичиг баримт үйлдэж, банкнаас их хэмжээний мөнгө залилсан этгээдийг баривчилжээ.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангри-Ла Молл худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, тус байгууллагын данснаас 2,000,000 ам.доллар залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарсан.

Уг хэргийг үйлдсэн Б.Б гэгч этгээд оргон зайлсан тул цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлан өчигдөр буюу долдугаар сарын 7-ны өдөр Хов аймагт орогнон нуугдаж байсныг олж дайчлан баривчилсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ